Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-07
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Говь /MSE:GOV/ компанид сүүлийн үед хөл хөдөлгөөн их байна.

Саяхан гэхэд “Гоёо”ХХК-иас тусгаарлагдан байгуулагдсан “Гоёо ноолуур”ХХК-ийг өөртөө нэгтгэхээр болсон талаар бид мэдээлж байсан билээ.

Тэгвэл хамгийн сүүлд компаний хувь эзэмшилд өөрчлөлт гарлаа. Тус компани нийт 3 том хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд тэд Говь /MSE:GOV/-ийн нийт хувьцаа 84.23%-ийг эзэмшдэг.

vgxNLW.png

Харин 2 дахь том хувьцаа эзэмшигч болох “Эф Си Ай” ХХК нь өөрийн эзэмшлээ “Таванбогд трейд”ХХК-д шилжүүллээ. Энэхүү шилжүүлэх үйл ажиллагаа хөрөнгийн биржийн арилжаагаар явагдаагүй “биржийн бус” хэлцэлээр хийгдсэнийг онцлох хэрэгтэй. 

vgx5eH.png

Нэмж хэлэхэд 2019.08.30-ны байдлаар Говь /MSE:GOV/ компани 17,245 жижиг хувьцаа эзэмшигчтэй байгаа ба тэд компанийнхаа 15.77%-ийг эзэмшиж байгаа юм.

Хувьцааны ханшийн тухайд 2019.09.06-ны байдлаар 280.91₮-ийн хаалттай байгаа нь энэ оны эхнээс -17%-иар унасан үзүүлэлт юм.

vgxdDF.png

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GOV 1994-11-30 780 112 500 263,24 (2019-11-15)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.