Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-07
0 сэтгэгдэл

2019.09.07: Нөхөн явагдаж буй арилжааны энэ өдөр 252,417 ширхэг үнэт цаас 297.9 сая төгрөгөөр арилжигдлаа.

Засгийн газрын 1,430 ширхэг үнэт цаас 143.0 сая төгрөгөөр зарагдсан бол 3 ангилалд 20 компанийн 250,987 ширхэг хувьцаа 154.9 сая төгрөгөөр зарагдав.

Ангилалын хувьд I ангилалд 8 компанийн 63,046 ширхэг хувьцаа 22.5 сая төгрөгөөр, II ангилалд 9 компанийн 130,054 ширхэг хувьцаа 27.8 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 57,887 ширхэг хувьцаа 104.6 сая төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтийг харвал Түмэн шувуут /MSE:TUM/-ийн 82,827 ширхэг арилжигдан тоо ширхэгээр, Инвескор ББСБ /MSE:INV/-ийн хувьцаа 104.6 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 10 хувьцааны ханш өсч хаагдсан бол 7 хувьцааны ханш унав. Үүнээс Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцааны ханш 7.96%-иар өсч, Ремикон /MSE:RMC/-ийн ханш -8.84%-ийн бууралт үзүүллээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.