Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-09
0 сэтгэгдэл

Багануур /MSE:BAN/ компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс 15 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас авах шийдвэр гаргасан байна.

Уг зээлийг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор авч байгаа бөгөөд энэ асуудлаар Гүйцэтгэх захиралд холбогдох үүргийг өгсөн ажээ. Зээлийг 10 сарын хугацаатай авах юм.

Компанийн хувьд 34.6 тэрбум төгрөгийн урт хугацаат зээл, 38.6 тэрбум төгрөгийн богино хугацаат зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайландаа тусгасан байна.

Хувьцааны тухайд 1,020₮-ийн /2019.08.07/ хаалтын ханштай байгаа нь энэ оны эхнээс -32%-иар буурсан үзүүлэлт юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BAN 1991-01-01 20 974 360 1199 (2019-11-15)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.