Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-09
0 сэтгэгдэл

2019.09.09: Даваа гарагт Монголын Хөрөнгийн Бирж дээр 207,514 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 45.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 7 компанийн 61,994 ширхэг хувьцаа 29.2 сая төгрөгөөр, II ангилалд 16 компанийн 142,972 ширхэг хувьцаа 14.2 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 2,548 ширхэг хувьцаа 2.05 сая төгрөгөөр тус тус арилжигджээ.

Салбарын хувьд Хүнсний салбарын 24.2 сая төгрөгийн арилжаа явагдсан нь өнөөдрийн нийт арилжааны 53.35%-ийг бүрдүүлсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ремикон /MSE:RMC/-ийн 62,213 ширхэг арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн хувьцаа 23.7 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 7 хувьцааны ханш өсч хаагдсан бол 14 хувьцааны ханш уналттай хаагдлаа. Монголын цахилгаан холбоо /MSE:MCH/-ийн хувьцааны ханш 5.6%-иар өсч, Мерекс /MSE:MRX/-ийн ханш -8.33%-ийн бууралт үзүүллээ.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.