Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-09
0 сэтгэгдэл

Даваа гарагийн арилжааны дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас -17.67 нэгжээр буюу -0.09%-иар унаж 19,611.33 нэгжид хаагдсан бөгөөд сүүлийн 5 өдөр дараалан буурч хаагдсан байна.

Индекс буурахад сагсанд багтаж байгаа I ангилалын 3 хувьцаа ханш, II ангилалын 2 хувьцааны ханш унасан нь нөлөөлжээ.

I ангилалын тухайд:
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -1.76%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш -0.28%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -0.19%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -2.53%-иар
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -1.71%-иар

vg91Fq.png

Харин үнэт цаасны I ангилалын хөдөлгөөнийг илэрхийлж буй MSE-А индекс -4.75 нэгж буюу -0.05% –иар унаж 9,013.98 нэгжид, II ангилалын MSE-В индекс -82.86 нэгж буюу -1.06%-иар унаж 7,712.04 нэгжид хаагджээ.

vg95Vr.png


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.