Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-10
0 сэтгэгдэл

Сангийн яам 2017 оноос Монголын Хөрөнгийн Бирж дээр бонд гарган арилжихаа зогсоогоод байгаа билээ. 

Тэгвэл, зогсоохоос өмнө арилжигдсан бондуудын хувьд энэ онд 86.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 21 бондын хугацаа дуусч байна. Ийнхүү хугацаа дууссанаар үлдсэн хүү болон бондын үндсэн төлбөр бүрэн хийгдэж, хөрөнгө оруулагчдад очих юм.

Харин ирэх 2020 онд 59.2 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 17 бондын, 2023 болон 2024 онд 10 жилийн хугацаа бүхий тус бүр 2 бондын хугацаа дуусах юм.

Нэмж хэлэхэд Сангийн яамнаас ирэх орноос Монголын Хөрөнгийн Бирж болон блокчейн технологи дээр суурилсан бирж дээр бонд гаргахаар төлөвлөж байгаа билээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.