Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-10
0 сэтгэгдэл

2019.09.10: Өнөөдрийн үнэт цаасны хоёрдогч захын арилжаагаар 3 ангилалд 20 хувьцаат компанийн 87,380 ширхэг хувьцаа 35.2 сая төгрөгөөр зарагдав.

Үүнээс I ангилалд 8 хувьцаат компанийн 34,516 ширхэг хувьцаа 13.9 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 11 компанийн 49,506 ширхэг хувьцаа 14.7 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 3,358 ширхэг хувьцаа 6.5 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр Санхүүгийн салбарын 44,652 ширхэг хувьцаа 24.6 сая төгрөгөөр зарагдаж, нийт арилжааны 69.98%-ийг эзэллээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит /MSE:ADB/-ийн 17,581 ширхэг арилжигдан тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 9.73 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 10 хувьцааны ханш өсч хаагдсан бол 8 хувьцааны ханш уналттай хаагдлаа. Ард кредит /MSE:ADB/-ийн хувьцааны ханш 5.41%-иар өссөн бол Могойн гол /MSE:BDL/-ийн ханш -9.18%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыгЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.