Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-11
0 сэтгэгдэл

Лэндмн ББСБ /MSE:LEND/ компани зээлийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор дотоодын нэр бүхий арилжааны банкуудаас зээл авахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор ТУЗ-өөс холбогдох шийдвэрийг гаргаснаа мэдээлэв. 

Зээлийн тухайд: 
- Голомт банкнаас 3 тэрбум төгрөг хүртэлх зээлийн шугамыг 2 жилийн хугацаатай
- ХХБанкнаас 660,000 ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай
- Капитрон банкнаас 3 тэрбум төгрөг хүртэлх зээлийн шугамыг 2 жилийн хугацаатай
- Улаанбаатар хотын банкнаас 3 тэрбум төгрөг хүртэлх зээлийн шугамыг 2 жилийн хугацаатай

Нэмж хэлэхэд энэ оны 2-р улиралд компани 8 сая ам.долларын эх үүсвэрийг Худалдаа хөгжлийн банк болон Капитрон банкинд хадгалуулж, уг хадгаламжийг барьцаалсан төгрөгийн зээл авахаар шийдвэрлэж байсан.

Түүнчлэн үйл ажиллагааны чиглэлдээ “Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх” гэсэн үйл ажиллагааг нэмэхээр болжээ.

Хувьцааны ханшийн тухайд 2019.09.10-ны байдлаар 53.92₮-ийн ханштай байгаа нь 2019 оны эхнээс -24%-иар буурсан үзүүлэлттэй байна.

vjEypx.png

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:LEND 2018-03-12 800 000 000 51,32 (2019-09-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.