Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-11
0 сэтгэгдэл

Хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байна. Өнөөдөр гэхэд ТОП-20 индекс -61.76 нэгжээр буюу -0.32%-иар буурч 19,443.8 нэгжид хаагдав. Ийнхүү тус индекс 7 дахь өдрөө дараалан буурч хаагдсан байна.

Тус индексийн уналтад I ангилалын 4 хувьцаа ханш, II ангилалын 1 хувьцааны ханшийн уналт нөлөө үзүүлэв.

I ангилалын тухайд:
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.95%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -4.85%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.89%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.32%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -1.24%-иар

vj515H.png

I ангилалын хөдөлгөөнийг илэрхийлж буй MSE-А индексийн тухайд -15.61 нэгж буюу -0.17% –иар буурч 8,997.25 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -52.23 нэгж буюу -0.67%-иар буурч 7,688.45 нэгжид хаагдсан байна.

vj55bW.png

Харин МХБ-ийн зах зээлийн нийт үнэлгээ -3.69 тэрбум төгрөгөөр буурч 2,483.91 тэрбум төгрөгт хүрчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.