Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-19
0 сэтгэгдэл

Пүрэв гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс -122.96 нэгж буюу -0.64%-иар буурч 19,146.62 нэгжид хаагдсан бөгөөд индексийн бууралтад I ангилалын 6 хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханш буурсан нь нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -1.42%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.68%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -5.56%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.74%-иар

II ангилалын тухайд:
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш -0.14%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -0.20%-иар

v4SN3y.png

Харин I ангилалын MSE-А индекс -27.29 нэгж буюу -0.31% –иар буурч 8,903.02 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -44.15 нэгж буюу -0.59%-иар мөн буурч 7,442.61 нэгжид хаагдсан байна.  Ингэснээр MSE-В индексийн хувьд 2018 оноос тооцогдож эхэлснээс хойш хамгийн доод цэгтээ хүрлээ. Өөрөөр хэлбэл МХБ-ийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй хувьцааны ханшууд бууралт үзүүлсээр байна гэсэн үг юм.

v4SZzt.png


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.