Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-19
0 сэтгэгдэл

2019.09.19: Үнэт цаасны хоёрдогч зах дээр 23 компанийн 129,973 ширхэг хувьцаа нийт 96.3 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Үүнээс хувьцааны I ангилалд 7 компанийн 55,806 ширхэг хувьцаа 18.6 сая төгрөгөөр зарагдснаар 2019 он гарснаас хойш тус ангилалд нийтдээ 12 тэрбум төгрөгийн арилжаа явагдав.

Харин үнэт цаасны II ангилалд 14 компанийн 73,917 ширхэг хувьцаа 77.2 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 250 ширхэг хувьцаа 494,570 төгрөгөөр зарагджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 143 удаагийн хэлцэл явагдсан ба Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 34 хэлцэл хийгдсэн байна.

Салбарын үзүүлэлтээр Санхүүгийн 83,985 ширхэг хувьцаа 79.7 сая төгрөгөөр арилжигдаж, нийт арилжааны 82.78%-ийг бүрдүүлжээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн 53,235 ширхэг хувьцаа 53.2 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр дахин идэвхитэй байв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийг тухайд 20 ханшид өөрчлөлт гарснаас 5 хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш унасан бөгөөд Хөхган /MSE:HGN/-ийн хувьцааны ханш 11.11%-иар өсч 70₮-т хаагдлаа. Харин Монгол шилтгээн /MSE:MSH/-ийн ханш -13.18%-иар буурч 270₮ -т хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.