Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-20
0 сэтгэгдэл

Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй АПУ /MSE:APU/-ийн хувьцааны ханш энэ 2019 он гарснаас хойш 22%-иар унаад байгаа. Энэхүү уналтаар ТОП-20 индексийн сагсанд байгаа болон I ангилалын компаниуд дундаа өндөр бууралттай хувьцааны нэг болж байгаа юм.

apu

Тус компани оны эхэнд 687.2 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсан бол 2019.09.19-ний байдлаар 535.3 тэрбум төгрөг болж, үнэлгээ нь -151.9 тэрбум төгрөгөөр буурав.

2018 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлттэй харьцуулбал, борлуулалтын орлого нь нэмэгдсэн боловч цэвэр ашиг 4.5 тэрбум төгрөгөөр буурсан, хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхи суларч байгаа зэрэг шалтгаанууд энэхүү бууралтад гол нөлөө үзүүлжээ.

Нэмж хэлэхэд хувьцааны ханш уналттай байгаа ч зах зээлд анхлан орж буй хөрөнгө оруулагчдын дунд хувьцааны сонголт бага байгаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Тодруулбал, оны эхнээс АПУ /MSE:APU/-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 7.4%-иар өсч 6,000 –г даваад байгаа билээ.

Тус компанийн талаарх дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийг эндээс харах боломжтой.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 505,07 (2019-10-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.