Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-20
0 сэтгэгдэл

2019.09.20: МХБ-ийн энэ өдрийн арилжаагаар 24 хувьцаат компанийн 323,170 ширхэг хувьцаа арилжигдан 139.9 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

I ангилалд 8 компанийн 122,576 ширхэг хувьцаа 25.3 сая төгрөгөөр, II ангилалд 13 компанийн 197,420 ширхэг хувьцаа 108.4 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 3,174 ширхэг хувьцаа 6.1 сая төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 183 удаагийн хэлцэл явагдсан бөгөөд Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 34 хэлцэл хийгджээ.

Салбарын үзүүлэлтээр Санхүүгийн 182,531 ширхэг хувьцаа 98.8 сая төгрөгөөр арилжигдаж, нийт арилжааны 70.65%-ийг бүрдүүлсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн 61,580 ширхэг хувьцаа 85.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр 3 дахь өдрөө тэргүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийг тухайд 21 ханшид өөрчлөлт гарснаас 9 хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш унасан байна. Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн хувьцааны ханш 9.38%-иар өсч 700₮-т хаагдсан бол Монгол алт /MSE:ERS/-ийн ханш -14.9%-иар буурч 6,510₮ -т хүрчээ.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.