Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-20
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас -159.11 нэгж буюу -0.83%-иар буурч 18,987.51 нэгжид хаагдлаа. Ийнхүү тус индекс 2018 оны 4 сараас хойш анх удаа 18,000 нэгжид хүрсэн нь энэ юм.

Уг индексийн бууралтад I ангилалын 6 хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш буурсан нь нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -0.08%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -4.41%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -6.83%-иар
- Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн ханш -3.77%-иар

II ангилалын тухайд:
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш -0.14%-иар

vIg7Ki.png

I ангилалын MSE-А индекс -22.51 нэгж буюу -0.25% –иар унаж 8,880.51 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 12.24 нэгж буюу 0.16%-иар өсч 7,454.85 нэгжид хаагдав.

vIgXFV.png


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.