Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-04
0 сэтгэгдэл

2019.10.04-ний баасан гарагт МХБирж дээр 124,805 ширхэг хувьцаа арилжигдаж 15.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь сүүлийн 3 жилийн хамгийн бага үзүүлэлт боллоо. Сүүлд 2017 оны 2 сард мөн үзүүлэлтээс бага дүнтэй арилжаа зах зээл дээр хийгдэж байжээ.

Үнэт цаасны ангилалын хувьд I ангилалд  8 компанийн 22,235 ширхэг хувьцаа 5.5 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 12 компанийн 101,975 ширхэг хувьцаа 9.3 сая төгрөгөөр, үнэт цаасны III ангилалд 4 компанийн 595 ширхэг хувьцаа 867,000 төгрөгөөр зарагдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд 99 удаагийн хэлцэл явагдснаасГовь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр 17 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 94,025 ширхэг хувьцаа 5.6 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй байсан бол Хүнсний салбарын 99,688 ширхэг хувьцаа 7.0 сая төгрөгөөр арилжигдаж, нийт арилжааны 45.05%-ийг эзлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 10 компанийн хувьцааны ханш өссөн бол 9 хувьцааны ханш уналттай байлаа. Үүнээс Хөх ган /MSE:HGN/-ийн хувьцааны ханш 7.11%-иар өсч, Силикат /MSE:SIL/-ийн ханш -5.56%-иар унажээ.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.