Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-04
0 сэтгэгдэл

Баасан гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас 32.7 нэгж буюу 0.17%-иар өссөн бөгөөд 19,182.47 нэгжид хаагдсан юм.  Уг индексийн өсөлтийг I ангилалын 2 хувьцааны ханш, II ангилалын 3 хувьцааны ханш өссөн нь дэмжлээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.15%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 2.04%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш 1.30%-иар
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш 0.21%-иар
- Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш 0.82%-иар

Харин I ангилалын MSE-А индекс 8.03 нэгж буюу 0.09%–иар өсч 9,026.93 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс өмнөх өдрөөс -9.39 нэгжээр буюу -0.12%-иар буурч 7,532.13 нэгжид хаагдав.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.