Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-07
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржээс бүртгэлтэй хувьцаат компаниудынхаа хууль, журмын хэрэгжилтийн талаар судалгааг 2019 оны эхний хагас жилийн байдлаар гаргасан байна.

Судалгаанаас харахад 177 хувьцаат компанийн 55 нь буюу 31% нь хангалттай биелүүлсэн гэж үзсэн бол 69% нь хангалтгүй, бүрэн бус гэжээ.
Тухайлбал, дээрх компаниудын 74% нь 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулсан бол 46 хувьцаат компани хурлаа хийлгүй хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг зөрчсөн байна. 

Мөн компанийн мэдээлэл бүхий цахим хуудастай эсэх үзүүлэлтийг харвал ердөө 35% л өөрийн цахим хуудастай байгаа аж. Гэхдээ эдгээр компаниудаас хувьцаа эзэмшигчиддээ тогтмол мэдээлэл хүргэдэг, тогтмол ажиллагаатай сайт нь цөөн хувийг эзлэдэг юм.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.