Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-07
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржийн III ангилалд бүртгэлтэй Хөсөг трейд /MSE:HSG/-ийн хувьцаан дээр анхаарал татахуйц зүйл ажиглагдах болсон.

Тодруулж хэлбэл, дээрх том хувьцаа эзэмшигчдийн эзэмшил хувь хэмжээ өнгөрөгч 8-р сард 94.59% байсан бол хамгийн сүүлд 94.76% болж нэмэгдэв. Энэ нь компанийн том хөрөнгө оруулагчдын зүгээс олон нийтэд байгаа хувьцааг цуглуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа явдал юм. Гэхдээ үүнийгээ хөрөнгийн биржийн арилжаагаар явуулалгүй сүүлийн үед анхаарал татаад буй биржийн бус хэлцэлээр хийж байгааг онцлох нь зүйтэй.

/ Биржийн бус хэлцэл гэдэг нь бэлэглэл болон үүргийн гүйцэтгэл хангуулах зэрэг хэлбэрээр хувьцааг нэг этгээдээс нөгөөд шилжүүлэхийг хэлдэг /

Хувьцааны арилжааны тухайд хамгийн сүүлд энэ оны 3-р сард Монголын хөрөнгийн бирж дээр 1 ширхэг хувьцаа арилжигдаж, ханш нь 1,901₮ дээр хаажээ.

2019.10.04-ний өдрийн байдлаар нийт хувьцааных нь 94.76% нь 5 том хувьцаа эзэмшигчийн мэдэлд байгаа бол үлдсэн 5.24% нь 100 орчим жижиг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байгаа боловч тоо нь буурсаар байна.

Хөсөг трейд /MSE:HSG/ компанийн хувьд 1992 онд хөрөнгийн биржид бүртгэгдэж байсан. Одоогоор компани Баянгол дүүрэгт байрлах өөрийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэдэг бөгөөд бидний мэдэх Авто тээврийн үндэсний төвийн харъяа Тээврийн хэрэгслийн оншилгооны төв байдаг. 

2019 оны эхний хагас жилийн байдлаар 185 сая төгрөгийн орлого олж, -49.4 сая төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS = -166.98₮-ийн алдагдалтай ажилласнаа тайлагнасан байна.

Илүү дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийг data.marketinfo.mn-ээс үзээрэй.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:HSG 1994-04-15 295 793 1901 (2019-03-27)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.