Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-08
0 сэтгэгдэл

2019.10.08: Үнэт цаасны хоёрдогч зах дээр 26 компанийн 119,920 ширхэг хувьцаа 28.7 сая төгрөгөөр арилжигдсан байна. 

Үүнээс I ангилалд 8 компанийн 53,156 ширхэг хувьцаа 16.8 сая төгрөгөөр, II ангилалд 13 компанийн 62,706 ширхэг хувьцаа 8.2 сая төгрөгөөр, III ангилалд 5 компанийн 4,058 ширхэг хувьцаа3.8 сая төгрөгөөр тус тус зарагдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 180 удаагийн хэлцэл хийгдсэн ба үүнээс Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр 36 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 33,588 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 6.0 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр идэвхитэй байв.

Санхүүгийн салбарын 38,125 ширхэг хувьцаа 8.5 сая төгрөгөөр арилжигдан энэ өдрийн арилжааны 29.65%-ийг бүрдүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 7 компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцааны ханш унажээ. Авто импекс /MSE:AOI/-ийн хувьцааны ханш 11.3%-иар өссөн бол Стандарт агрикалчер /MSE:BBD/-ийн ханш -13.73%-иар унасан байна.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.