Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-08
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны дүнд ТОП-20 индекс 18,000 нэгжрүү буурч хаагдсан байна. Тодруулбал, уг индекс өмнөх хаалтаас -92.46 нэгжээр буюу -0.48%-иар унаж 18,996.39 нэгжид хүрчээ. 

Үүнд сагсанд нь багтдаг I ангилалын 6 хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш бууралт нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн ханш -10.39%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -3.76%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -1.08%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -1.36%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -1.28%-иар

2018 оноос тооцогдож буй ангилалын индексүүдийн тухайд I ангилалын MSE-А индекс -3.45 нэгж буюу -0.04%–иар буурч 9,022.52 нэгжид хаагдсан бол MSE-В индекс 41.57 нэгжээр буюу 0.56%-иар өсч 7,487.12 нэгжид хаагдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.