Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-09
0 сэтгэгдэл

МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн хувьцааны ханш 2011 оноос хойш хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Өчигдрийн /2019.10.08/ арилжаагаар тус компанийн хувьцаа өмнөх хаалтаасаа -10.39%-иар унаж 25,000₮-т хаагдсан нь дээрх үзүүлэлтийг тогтоов.

vFCCzO.png

2014 онд 61,000₮ буюу түүхэн дээд ханшдаа хүрч байсан боловч түүнээс хойш уналт үзүүлсээр байгаа нь энэ юм.

Үйл ажиллагааны тухайд энэ оны хагас жилийн үр дүнгээр 2.1 тэрбум төгрөгийн орлого олж, 4.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж тайлагнасан нь ашиг өмнөх оны мөн үеэс огцом буураад байгаа.

Харин 2018 оны жилийн эцсээр 6.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BNG 1995-01-19 423 065 25000 (2019-10-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.