Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-09
0 сэтгэгдэл

Айтүүлс /MSE:ITLS/ компанийн хувьцааны ханш 75.82₮-т хүрснээр 2017 онд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаснаас хойш хамгийн доод хэмжээнд хүрээд байна.

Тус компани анх нэгж хувьцаагаа 100 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 1.3 тэрбум төгрөг татаж байсан. Хувьцааны хоёрдогч зах нь эхэлснээс хойш богино хугацаанд 254.39₮ хүртэл өсч байсан билээ.

vFCXYq.png

Санхүүгийн үр дүн харвал 2019 оны эхний хагас жилд 1.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 43.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд EPS = 1.26₮-ийн цэвэр ашигтай ажилласан байна.

Нэмж хэлэхэд Айтүүлс /MSE:ITLS/-ийн нийт хувьцааны 63.43% нь 3 том хувьцаа эзэмшигчийн мэдэлд байгаа бол үлдсэн 36.57% нь 1,200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эзэмшилд байна.

Тус компани болон бусад компанийн дэлгэрэнгүй дата үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.


Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ITLS 2017-05-15 34 452 124 81,08 (2019-10-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.