Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-09
0 сэтгэгдэл

2019.10.09: Лхагва гарагт МХБирж дээр 144,177 ширхэг хувьцаа 47.15 сая төгрөгөөр, Засгийн газрын 1 ширхэг бонд 101,000 төгрөгөөр тус тус зарагдав.

Ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 12 компанийн 35,717 ширхэг хувьцаа 17.2 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 12 компанийн 97,136 ширхэг хувьцаа 9.0 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 11,324 ширхэг хувьцаа 20.9 сая төгрөгөөр арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 155 хэлцэл хийгдснээсс Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр 24 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийг харвал Монос хүнс /MSE:MFC/-ийн 72,212 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, III ангилалд бүртгэлтэй Инвескор ББСБ /MSE:INV/-ийн хувьцаа 20.3 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр идэвхитэй байлаа.
Санхүүгийн салбарын 23,431 ширхэг хувьцаа 28.4 сая төгрөгөөр арилжигдан энэ өдрийн арилжааны 60.24%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 23 компанийн ханшид өөрчлөлт гарсан бөгөөд 10 хувьцааны ханш өсч, 13 хувьцааны ханш унав. Монгол шуудан /MSE:MNP/-ийн хувьцааны ханш 6.14%-иар өссөн бол Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -4.73%-иар унажээ.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.