Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-09
0 сэтгэгдэл

Лхагва гарагийн арилжааны үр  дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас 34.54 нэгжээр буюу 0.18%-иар өссөн бөгөөд 19,030.93 нэгжид хаагдсан байна. Энэ өдрийн өсөлтийг сагсанд нь багтдаг I ангилалын 4 хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш дэмжсэн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- Баянгол зочид буудал /MSE:BNG/-ийн ханш 1.12%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 3.87%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 4.82%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш 0.52%-иар

vFYHaR.png
2018 оноос тооцогдож буй ангилалын индексүүдийн тухайд I ангилалын MSE-А индекс -52.18 нэгж буюу -0.58%–иар буурч 8,970.34 нэгжид хаагдсан бол MSE-В индекс -4.96 нэгжээр буюу -0.07%-иар мөн буурч 7,482.16 нэгжид хаагдав.

vFYZyf.png


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.