Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-15
0 сэтгэгдэл

Мягмар гарагийн арилжааны дүнд ТОП-20 индекс дахин бууралт үзүүлсэн ба өмнөх хаалтаас -75.68 нэгж буюу -0.40%-иар буурч 18,695.11 нэгжид хаагдсан байна.

Индексийн бууралтад сагсанд нь багтдаг I ангилалын 2 хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханшийн уналт нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -1.55%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -2.39%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -7.22%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -8.89%-иар

Харин I ангилалын MSE-А индексийн тухайд 16.65 нэгжээр буюу 0.19%–иар өсч 8,955.85 нэгжид хаагдсан бол MSE-В индекс -17.65 нэгж буюу -0.24%-иар унаж 7,356.4 нэгжид хүрчээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.