Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-17
0 сэтгэгдэл

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн /MSE:ERDN/ нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас 5 сая ам.долларын хувьцаанд хөрвөх  /6.6 сая канад доллар/ зээлийн санхүүжилт болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр хаалттай хүрээнд нэмэлт үнэт цаас гаргах замаар 1.6 сая канад доллар босгох болсноо компани мэдэгдлээ.

Энэхүү хөрөнгө оруулалтуудыг Хөндий алтны төслийн ТЭЗҮ боловсруулах, ордын хайгуул, эргэлтийн хөрөнгө зэрэгт зарцуулах аж.

Энэ нь Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн /MSE:ERDN/ компанийн хувьд энэ жилийн 3 дахь удаагийн хаалттай хүрээнд босгож байгаа алхам юм.

Тус компанийн хувьд Торонтогийн Хөрөнгийн Бирж болон Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд 2018 онд дотоодын бирж дээр давхар бүртгүүлсэнийг та бүхэн мэдэж байгаа.

Анхдагч зах зээлд компани анх нэгж хувьцаагаа 640₮-өөр олон нийтэд санал болгож байсан бол 2019.10.16-ны өдрийн хаалтаар 499₮-ийн ханштай болж -22%-иар буураад байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ERDN 2018-04-04 4 000 000 480 (2019-11-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.