Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-17
0 сэтгэгдэл

Пүрэв гарагийн арилжааны үр дүнд хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналттай хаагдсан байна. 

ТОП-20 индекс гэхэд өмнөх өдрөөс -1.55%-иар унаж 18,550.07 нэгжид хүрсэн нь сүүлийн 2 жилийн доод үзүүлэлт боллоо. Өнөөдрийн уналтад сагсанд нь багтаж байгаа I ангилалын 7 компанийн хувьцааны, II ангилалын 1 хувьцааны ханш буурсан нь нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Мик холдинг /MSE:MIK/-ийн ханш -14.94%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -1.45%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.58%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -1.03%-иар

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -0.14%-иар

Үнэт цаасны I ангилалын MSE-А индекс өмнөх өдрөөс -381.03 нэгжээр буюу -4.27%–иар унаж 8,548.09 нэгжид хаагдсан бол MSE-В индексийн хувьд -39.45 нэгж буюу -0.53%-иар буурч 7,405.01 нэгжид хаагдав.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.