Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-18
0 сэтгэгдэл

2019.10.18: Монголын Хөрөнгийн Бирж дээр бондын болон хувьцааны арилжаа явагджээ. Тодруулбал, Засгийн газрын 1,720 ширхэг бонд 174.0 сая төгрөгөөр, харин 3 ангилалд 18 компанийн 120,654 ширхэг хувьцаа 52.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд нийтдээ 226.8 сая төгрөгийн арилжаа явагдсан байна. Энэ нь 10 сар гарснаас хойш хамгийн өндөр арилжааны дүн боллоо.

Ангилалын хувьд I ангилалд 8 компанийн 27,754 ширхэг хувьцаа 18.9 сая төгрөгөөр, II ангилалд 8 компанийн 92,887 ширхэг хувьцаа 33.7 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 13 ширхэг хувьцаа 22,589 төгрөгөөр тус тус зарагдлаа.

Энэ өдөр тоглогчдын хооронд 126 удаагийн хэлцэл хийгдснээс Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд 18 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит /MSE:ADB/-ийн 57,565 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 26.6 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

Санхүүгийн салбарын 85,061 ширхэг хувьцаа 38.6 сая төгрөгөөр арилжигдсан нь нийт арилжааны 73.11%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 15 компанийн ханшид өөрчлөлт гарснаас 7 хувьцааны ханш өсч, 8 компанийн хувьцааны ханш уналттай байлаа.

Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцааны ханш 6.01%-иар өссөн бол Хэрлэн хивс /MSE:HRL/-ийн ханш -7.94%-иар унаж хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.