Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-21
0 сэтгэгдэл

Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн том компани болох АПУ /MSE:APU/-ийн хувьцааны ханш 2 жилийн доод түвшинд хүрээд байгаа.

Өнгөрөгч баасан гарагт тус компанийн хувьцааны ханш 506.4₮-т хаагдснаар 2019 оны эхнээс -21.6%-иар буурсан үзүүлэлт болсон юм.

Харин хувьцааны арилжаатай холбоотой анхаарал татахуйц зүйл нь ханш уналттай байгаа үед компанийн том хувьцаа эзэмшигчдийн зүгээс 9-р сар гарснаас хойш хоёрдогч захаас хувьцаа худалдан авсаар байгаа явдал. Тодруулбал, Мөн сараас хойш зах зээл дээр 340 мянган хувьцаа арилжигдсан бөгөөд тэд арилжигдсан хувьцааны 25%-тай тэнцэх хувьцааг хоёрдогчоос худалдан авчээ.

2019.10.18-ны байдлаар АПУ /MSE:APU/-ийн нийт хувьцааны 94.46% нь 4 том хувьцаа эзэмшигчийн мэдэлд байна. Үлдсэн хувь нь 6,100 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдэд байгаа юм.

Нэмж хэлэхэд тус компани болон бусад бүх хувьцаат компанитай холбоотой дэлгэрэнгүй үзүүлэлтийг эндээс үзээрэй

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 566,7 (2019-11-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.