Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-21
0 сэтгэгдэл

2019.10.21: Даваа гарагт үнэт цаасны хоёрдогч зах дээр Засгийн газрын 1,867 ширхэг бонд 191.5 сая төгрөгөөр арилжигдснаар сүүлийн 2 өдөрт нийт 365 сая төгрөгийн арилжаа хийгдээд байна.

Хувьцааны арилжааны тухайд 22 хувьцаат компанийн 389,909 ширхэг хувьцаа 79.8 сая төгрөгөөр зарагдав. Үүнээс I ангилалд 9 компанийн 75,924 ширхэг хувьцаа 33.9 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 307,275 ширхэг хувьцаа 35.1 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 6,710 ширхэг хувьцаа 10.7 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр тоглогчдын хооронд 268 удаагийн хэлцэл хийгдснээс Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаанд 49 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтийг харвал Ард кредит /MSE:ADB/-ийн 140,339 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр тэргүүлсэн бол Түмэн шувуут /MSE:TUM/-ийн хувьцаа 14.0 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байв.

Санхүүгийн салбарын 179,446 ширхэг хувьцаа 33.0 сая төгрөгөөр арилжигдсан нь арилжааны 41.42%-ийг бүрдүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны төгсгөлд 6 компанийн ханш өссөн бол 14 компанийн хувьцааны ханш уналттай байлаа. Үүнээс Бэрх уул /MSE:BEU/-ийн хувьцааны ханш 9.09%-иар өссөн бол Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн ханш -9.38%-иар унаж хаагдсан байна.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.