Мэдээний дэлгэрэнгүй

2019-10-21
0 сэтгэгдэл

ТОП-20 индекс энэ өдөр -186.89 нэгжээр буюу -1.01%-ийн бууралт үзүүлснээр 18,276.69 нэгжид хаагдсан байна. Энэ нь 2017 оноос хойш хамгийн доод үзүүлэлт ба өнөөдрийн бууралтад I ангилалын 7 компанийн хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханшийн уналт нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Мик холдинг /MSE:MIK/-ийн ханш -14.94%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -1.45%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.58%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -1.03%-иар

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -0.14%-иар

v1heFC.png
Харин I ангилалын MSE-А индексийн тухайд энэ өдөр -46.63 нэгжээр буюу -0.56%–иар буурч 8,336.86 нэгжид хаагдсан бол MSE-В индекс өмнөх хаалтаас 4.46 нэгж буюу 0.06%-иар өсч 7,420.65 нэгжид хаагджээ.

v1hGJH.png


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.