Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-20
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжаагаар Инвексор ББСБ /MSE:INV/ компанийн хувьцааны ханш +1.25%-ийн өсөлт үзүүлж 2,114₮-т хаагдсан нь хувьцааных нь хоёрдогч зах зээл эхэлснээс хойш хамгийн дээд үзүүлэлт боллоо. 

Тус компанийн хувьд анхдагч зах зээл дээр олон нийтэд  худалдах хувьцааны үнийг 1,600₮-өөр тогтоож, нийлүүлэлт хийж байсан. Тэгвэл өнөөдөр хувьцааны ханш нь +32.13%-ийн өсөлт үзүүлээд байна гэсэн үг.

Инвексор ББСБ /MSE:INV/ нь одоогоор МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй байна. 

Санхүүгийн үйл ажиллагаан ы тухайд 2019 оны эхний хагас жилд 7.7 тэрбум төгрөгийн орлого олж, 4.02 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS=56.02₮-ийн ашиг олоод байгаа юм.

Тус компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:INV 2019-05-22 71 727 918 2167 (2019-12-06)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.