Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-20
0 сэтгэгдэл

Улсын их дэлгүүр /MSE:UID/ компанийн хувьцааны ханш 8-р сараас хойш богино өсөлт үзүүлсээр өнөөдөр 1,400₮-т хаагдлаа. Энэ нь тус компанийн хувьцааны хувьд 1998 онд МХБиржид бүртгэгдснээс хойшхи хамгийн дээд ханш юм.

Үүнээс өмнө 2011 оны манай улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн огцом өсөлтийн үед 900₮-т хүрч байсан.

Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн тухайд хамгийн сүүлд Санхүүгийн Зохицуулах Хорооноос шалгалт хийж, 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах боломж байсан талаар дүгнэлт гаргаж байсан билээ. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:UID 1998-05-07 36 807 850 1100 (2019-12-06)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.