Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-21
0 сэтгэгдэл

Дотоодын эрчим хүчний нүүрсний гол нийлүүлэгчдийн нэг Шивээ овоо /MSE:SHV/ компани энэ оны эхний 10 сарын байдлаар 1.62 сая тн нүүрс олборлож, 1.59 сая тн нүүрс борлуулсан байна.

Нүүрс олборлолтын тухайд компанийн 2019 оны төлөвлөгөөтэй харьцуулбал 1.2% буюу 18,000 тн-оор давсан гүйцэтгэлтэй байгаа бол борлуулалт 100,000 тн-оор буюу 7 орчим хувиар илүү гүйцэтгэлтэй байгаа аж.

Харин өмнөх оны мөн үетэй харьцуулбал, аль аль нь бага хэмжээгээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Санхүүгийн үр дүнг харвал эхний хагас жилд 25.9 тэрбум төгрөгийн орлого олж, -3.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байна. Энэ нь олон жил яригдаж байгаа өртгөөсөө доогуур үнээр станцуудад нүүрс нийлүүлж байгаатай холбоотой гэж үздэг.

Хувьцаа нь хамгийн сүүлд энэ сарын 11-нд хоёрдогч зах дээр арилжигдсан бөгөөд 2,580 төгрөгийн хаалтын ханштай байна.

Тус компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SHV 1992-08-01 13 419 101 2580 (2019-11-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.