Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-21
0 сэтгэгдэл

2019.11.21: Пүрэв гарагийн арилжаагаар МХБирж дээр 29 компанийн 201,425 ширхэг хувьцаа зарагдаж, нийт 116.2 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Үүнээс I ангилалд 11 компанийн 123,510 ширхэг хувьцаа 42.7 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 14 компанийн 77,672 ширхэг хувьцаа 73.2 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 243 ширхэг хувьцаа 354,750 төгрөгөөр зарагдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 212 удаагийн хэлцэл хийгдсэн бөгөөд Говь /MSE:GOV/-ийн хувьцаа 71 хэлцэлээр арилжигджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийг харвал Говь /MSE:GOV/-ийн 55,553 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Могойн гол /MSE:BDL/-ийн хувьцаа 61.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тус тус тэргүүллээ.

Энэ өдөр Уул уурхайн салбарын 6,888 ширхэг хувьцаа 61.9 сая төгрөгөөр арилжигдснаар нийт арилжааны үнийн дүнгийн 53.33%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 21 хувьцааны ханшид өөрчлөлт орсноос 8 компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцааны ханш унав.  

Махимпэкс /MSE:MMX/-ийн хувьцааны ханш -10.17%-иар унаж 2,200₮-т хаагдсан бол Инвескор ББСБ /MSE:INV/-ийн ханш 3.36%-иар өсч 2,185₮-т хаагдсан байна. 

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.