Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-25
0 сэтгэгдэл

Өнгөрөгч баасан гарагт Мик холдинг /MSE:MIK/-ийн 356,110 ширхэг хувьцаа 4.05 тэрбум төгрөгөөр арилжигдсан талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр мөн тус компани дээр томоохон багцын арилжаа явагдаж, компанийн нийт хувьцааны 4.3%-тай тэнцэх хувьцаа арилжигдсан байна. Тодруулбал, 895,610 ширхэг хувьцаа 14,940 төгрөгийн ханш дээр 12.18 тэрбум төгрөгөөр зарагдав.

Багцын арилжааны ханш нь хувьцааных нь хаалтын ханшаас 22.2%-иар өссөн үнийн дүн дээр хийгдсэн байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MIK 2008-04-28 20 709 320 12640 (2019-12-05)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.