Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-28
0 сэтгэгдэл

"Эрдэнэс Монгол" ХХК нь өөрийн охин компани болох “Эрдэнэс ассет менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрлийг СЗХ-ноос авчээ.

Энэ нь тус компанийн 2019-2023 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд хийгдэж байгаа бөгөөд компанийн зүгээс хөрөнгө оруулалтын сан байгуулахаар төлөвлөгөөндөө тусгаад байсан аж. Ийнхүү менежментийн компани байгуулснаар сан байгуулах боломж бүрдэж байна.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн хувьд та бүхний мэддэгээр стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмалын ордууд дахь төрийн эзэмшлийг хэрэгжүүлж, төлөөлдөг. Одоогоор тус компани “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК болон хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжигдаж буй “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, бусад компаниуд дахь төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж байна.

Компанийн үндсэн чиг үүргийн нэг нь дээрх компаниудад IPO, хаалттай хүрээнд хөрөнгө оруулалтыг татах, өрийн бичиг /бонд/ гаргах, зээл олгох, хувьцааг нь худалдах, стратегийн хөрөнгө оруулагчийг татах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ажээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.