Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-28
0 сэтгэгдэл

Мандал даатгал /MSE:MNDL/ компани өнгөрөгч 4-р сард болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хувьцаагаа хуваах шийдвэрийг гаргаад байсан билээ.
Тэгвэл удтал хүлээсний эцэст тус компани нэгж хувьцаагаа 100 хуваах зөвшөөрлийг СЗХ-ноос даваа гарагт авлаа.

Ингэснээр 6,243,016 ширхэг хувьцаатай байсан бол хуваасны дараа 624,301,600 ширхэг энгийн хувьцаатай болох юм.

Компаниуд ихэвчлэн зах зээл дээр хувьцааныхаа идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор хийдэг ба үүнээс өмнө хамгийн сүүлд Говь /MSE:GOV/ компани хувьцаагаа хувааж байв.

Мөн түүнчлэн хувьцаа хуваасны дараа компанийн жижиг хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тоо цаашид өсөх боломжтой бөгөөд 2019.11.22-ны байдлаар Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцааг 985 жижиг хөрөнгө оруулагчид эзэмшиж байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MNDL 2018-02-15 6 243 016 5200 (2019-11-28)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.