Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-28
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй, хувьцаа нь арилжигдаж буй компаниудын нийт хувьцааны дийлэнх хувь нь цөөн хүмүүсийн гарт төвлөрсөн байдаг талаар яригддаг.

Энэ нь аливаа компанийн нийт хувьцааны 5-аас дээш хувийн эзэмшлийн тухай ярьж байгаа.

2010 оны жилийн эцэс болон 2019 оны 10 сарын байдлаар 140 компанийн төвлөрлийн байдлыг харьцуулан харвал том хувьцаа эзэмшигчдийн эзэмшил хувь хэмжээ дунджаар 1.3%-иар нэмэгдэж 84.86% болсон байна. Өөрөөр хэлбэл хувьцааны төвлөрөл буурах бус нэмэгдсэн гэсэн үг юм.

Энэ хугацаанд дээрх компаниудын 44%-ийнх нь хувьцааны төвлөрлийн байдал нэмэгдсэн үзүүлэлттэй бол 16%-ийнх нь төвлөрөл тодорхой хэмжээгээр буурчээ.

Одоогийн ТОП-20 индексийн сагсанд буй компаниудыг авч үзвэл 10-ийнх төвлөрөл нэмэгдсэн байгаа бол ердөө 2 компанийн төвлөрөл бага хэмжээгээр буурсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.