Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-28
0 сэтгэгдэл

2019.11.28: Пүрэв гарагийн арилжаагаар үнэт цаасны 3 ангилалд 40 компанийн 438,270 ширхэг хувьцаа 74.6 сая төгрөгөөр зарагдсан байна.

Ангилалын хувьд I ангилалд 12 компанийн 44,827 ширхэг хувьцаа 28.2 сая төгрөгөөр, II ангилалд 21 компанийн 392,243 ширхэг хувьцаа 45.6 сая төгрөгөөр, III ангилалд 7 компанийн 1,200 ширхэг хувьцаа 796,790 төгрөгөөр тус тус зарагдав.

Хэлцэлийн үзүүлэлтийг харвал хөрөнгө оруулагчдын хооронд 272 удаагийн хэлцэл хийгдсэн ба үүнээс Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаан дээр 29 хэлцэл хийгдлээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит /MSE:ADB/-ийн 175,254 ширхэг хувьцаа 14.1 сая төгрөгөөр арилжигдан тоо ширхэг болон үнийн дүнгээр идэвхитэй нь байлаа.

Санхүүгийн салбарын 199,167 ширхэг хувьцаа 35.2 сая төгрөгөөр арилжигдаж, нийт арилжааны 47.24%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 32 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 17 хувьцааны ханш өсч, 15 хувьцааны ханш унасан байна. 

Агротехимпекс /MSE:ATI/-ийн хувьцааны ханш 13.93%-иар өссөн бол Сор /MSE:SOR/-ийн ханш -15.0%-иар унаж хаагдлаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.