Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-28
0 сэтгэгдэл
Энэ долоо хоногийн 2 дахь удаагийн хөрөнгийн зах зээлийн арилжаа явагдаж хаагдлаа. Арилжааны үр дүнд ТОП-20 индексийн тухайд өмнөх хаалтаас 224.11 нэгжээр буюу 1.21%-иар өсч 18,670.93 нэгжид хаагдлаа.

Индексийн өсөлтийг I ангилалын 6 компанийн ханш, II ангилалын 2 компанийн хувьцааны ханшийн өсөлт дэмжив.

I ангилалын тухайд:
- Бидисек /MSE:BDS/-ийн ханш 10.23%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш 4.04%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 7.0%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 3.13%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.39%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш 1.96%-иар
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш 0.17%-иар

Харин I ангилалын MSE-А индекс өмнөх өдрөөс 31.89 нэгжээр буюу 0.37%–иар өсч 8,686.38 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 64.47 нэгж буюу 0.84%-иар өсч 7,752.94 нэгжид хүрсэн байна.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.