Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-29
0 сэтгэгдэл

“Эрдэнэс тавантолгой”ХК нь охин компани байгуулж, эхний ээлжинд Зүүн Цанхийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч охин компанийнхаа 30 хүртэлх хувийг Хонгконгийн бирж дээр гаргахаар ажиллаж байгаа билээ.

Тэгвэл иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны арилжааг хэзээ эхлүүлэх талаар хүлээлт ихтэй байсаар байна.

Засгийн газраас өнгөрөгч 7-р сард “Эрдэнэс тавантолгой”ХК-тай холбоотой нэг тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын хүрээнд иргэд, компаниудын эзэмшиж буй хувьцааны бүртгэлийг нягтлан шалгаж эцэслэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Уг ажлыг ирэх 12-р сарын 7-нд багтаан дуусгаж Засгийн газарт танилцуулахыг мөн даалгажээ.

Энэхүү ажил хийгдсний дараа арилжааг хэзээ, хэрхэн эхлүүлэх талаар тодорхой шийдэл гаргах хүлээлттэй байгаа юм.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.