2019.11.29: Энэ долоо хоногийн сүүлийн өдөр МХБирж дээр 28 хувьцаат компанийн 1.65 сая ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 326.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Үүнээс I ангилалд 9 компанийн 369,374 ширхэг хувьцаа 133.1 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 16 компанийн 1.27 сая ширхэг хувьцаа 190.55 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 5,514 ширхэг хувьцаа 2.79 сая төгрөгөөр зарагдсан байна.
Хэлцэлийн үзүүлэлтийг харвал хөрөнгө оруулагчдын хооронд 304 удаагийн хэлцэл хийгдсэн ба Ард кредит /MSE:ADB/-ийн хувьцаан дээр 112 хэлцэл хийгдэв.
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит /MSE:ADB/-ийн 1,054,041 ширхэг хувьцаа 82.1 сая төгрөгөөр арилжигдан тоо ширхэг болон үнийн дүнгээр идэвхитэй арилжигдлаа.
Санхүүгийн салбарын 1.11 сая ширхэг хувьцаа 140.4 сая төгрөгөөр арилжигдаж, нийт арилжааны 43.0%-ийг бүрдүүлсэн байна.
ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 25 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 13 хувьцааны ханш өсч, 12 хувьцааны ханш унасан байна.
Махимпекс /MSE:MMX/-ийн хувьцааны ханш 10.97%-иар өссөн бол Хэрлэн хивс /MSE:HRL/-ийн ханш -13.79%-иар унав.
Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн
ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.