Мэдээний дэлгэрэнгүй

2019-11-29
0 сэтгэгдэл
Баасан гарагт ТОП-20 индекс өсөлт үзүүлж, ангилалын MSE-A болон MSE-B индексүүд буурч хаагдсан байна.

ТОП-20 индекс өмнөх хаалтаас 103.15 нэгж буюу 0.55%-иар өсч 18,774.08 нэгжид хаагдсан ба индексийн өсөлтийг I ангилалын 6 хувьцаат компанийн ханш, II ангилалын 3 хувьцааны ханшийн өсөлт дэмжив.

I ангилалын тухайд:
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш 10.97%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.39%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш 0.14%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 3.03%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш 1.02%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш 1.31%-иар
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш 0.06%-иар
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш 2.78%-иар

Үнэт цаасны I ангилалын MSE-А индекс -238.23 нэгжээр буюу -2.74%–иар унаж 8,448.15 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс өмнөх өдрөөс -44.54 нэгж буюу -0.57%-иар буурч 7,708.40 нэгжид хаагдлаа.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.