Мэдээний дэлгэрэнгүй

2019-12-02
0 сэтгэгдэл
www.marketinfo.mn - #10

- Үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй Баярлаг сүмбэр /MSE:BAJ/ компани өөрийн оноосон нэрээ “Глобал лайф технологи”ХК болгон өөрчилжээ. Үүнтэй холбоотойгоор МХБиржээс холбогдох бүртгэлд нь өөрчлөлт оруулснаа мэдэгдэв.
Тус компанийн хувьд хөрөнгийн бирж дээрх хамгийн бага зах зээлийн үнэлгээтэй компанийн нэг бөгөөд одоогоор 216,471₮-ийн үнэлгээтэй байна. 

- Түмэн шувуут /MSE:TUM/-ийн ТУЗ-ийн хараат бус нэг гишүүн сонгох шалгаруулалт явуулаад байсан билээ. Тэгвэл уг сонгон шалгаруулалтаар Улсын их хурлын гишүүн асан А.Бакей шалгарч ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдсон байна.  

- Лэндмн ББСБ /MSE:LEND/ болон Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/ компаниуд хаалттай хүрээнд санал болгохоор үнэт цаас гаргах зөвшөөрлийг СЗХ-ноос авчээ.

- СЗХ нь “Очун капитал” хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэжээ.

- Энэ долоо хоногийн лхагва гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ''Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай'' хуулийн төслийг хэлэлцэх товтой байна. Уг хуулиар банк болон банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагуудын олгож буй зээлийн хүүнд хягаар тогтоох юм.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.