Мэдээний дэлгэрэнгүй

2019-12-02
0 сэтгэгдэл

Энэ долоо хоногийн эхний өдөр зах зээлийн голлох индексүүд өсөлт үзүүлсэн байна. Тодруулбал, ТОП-20 индекс гэхэд өмнөх хаалтаас 28.76 нэгжээр буюу 0.15%-иар өсч 18,802.84 нэгжид хаагдсан бөгөөд индексийн өсөлтийг I ангилалын 5 хувьцаат компанийн ханш, II ангилалын 1 хувьцааны ханшийн өсөлт дэмжив.

I ангилалын тухайд:
- Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш 15.0%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.15%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш 1.06%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 1.19%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 1.25%-иар

II ангилалын тухайд:
- Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш 7.14%-иар


Үнэт цаасны I ангилалын MSE-А индексийн тухайд 9.01 нэгж буюу 0.10%–иар өсч 8,738.27 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс өмнөх өдрөөс 84.35 нэгж буюу 1.09%-иар өсч 7,792.75 нэгжид хаагдлаа.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.