Мэдээний дэлгэрэнгүй

2019-12-02
0 сэтгэгдэл

2019.12.02: Монголын Хөрөнгийн Бирж дээр 28 компанийн 203,980 ширхэг хувьцаа арилжигдан нийт 102.19 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Үүнээс I ангилалд 9 компанийн 42,533 ширхэг хувьцаа 14.7 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 15 компанийн 157,850 ширхэг хувьцаа 79.85 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 3,597 ширхэг хувьцаа 7.63 сая төгрөгөөр зарагдсан байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард кредит /MSE:ADB/-ийн 25,866 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Могойн гол /MSE:BDL/-ийн хувьцаа 56.36 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 26 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 16 хувьцааны ханш өсч, 10 хувьцааны ханш унасан байна. 

Дархан нэхий /MSE:NEH/-ийн хувьцааны ханш өдрийн дээд 15.0%-иар өссөн бол Автоимпекс /MSE:AOI/-ийн ханш -12.9%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.