Мэдээний дэлгэрэнгүй

2019-12-12
0 сэтгэгдэл

2019.12.12: Үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 3 ангилалд 29 компанийн 239,398 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 100.81 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Үнэт цаасны I ангилалд 9 компанийн 103,510 ширхэг хувьцаа 37.37 сая төгрөгөөр, II ангилалд 18 компанийн 135,719 ширхэг хувьцаа 63.1 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 169 ширхэг хувьцаа 350,060 төгрөгөөр тус тус зарагдсан байна.

Энэ өдөр хөрөнгийн захын тоглогчдын хооронд 200 хэлцэл хийгдсэн ба Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаанд хамгийн олон буюу 40 хэлцэл явагдсан байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Сүү /MSE:SUU/ компанийн 47,782 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 52.5 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй нь байлаа.

Санхүүгийн салбарын 88,519 ширхэг хувьцаа 57.8 сая төгрөгөөр зарагдснаар энэ өдрийн нийт арилжааны үнийн дүнгийн 57.34%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 18 компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцааны ханш уналттай хаагдсан ба Ремикон /MSE:RMC/-ийн хувьцааны ханш 12.13%-иар өссөн бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл /MSE:JLT/-ийн ханш -4.26%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.