Мэдээний дэлгэрэнгүй

2019-12-12
0 сэтгэгдэл
Пүрэв гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өсөлт үзүүлснээр эргэн 19,000 нэгжийг давж хаагдлаа.

Тус индекс энэ өдөр 117.21 нэгжээр буюу 0.62%-иар өссөн бөгөөд 19,099.73 нэгжид хаагдсан юм. Индекс ийнхүү өсөлт үзүүлэхэд сагсанд нь багтаж байгаа I ангилалын 4 компанийн хувьцааны ханш, II ангилалд байгаа 2 хувьцааны ханш нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш 8.33%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш 1.31%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 5.83%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.35%-иар

II ангилалын тухайд:
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш 8.73%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш 1.54%-иар

Ангилалын хувьцааны өөрчлөлтийг илэрхийлж байгаа I ангилалын MSE-А индексийн тухайд энэ өдөр 11.01 нэгж буюу 0.12%–иар өсч 9,124.68 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс өмнөх өдрөөс 103.36 нэгж буюу 1.35%-иар мөн өсч 7,763.24 нэгжид хаагдсан байна. 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.