Мэдээний дэлгэрэнгүй

2019-12-17
0 сэтгэгдэл

МХБ-ийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй Хорго хайрхан /MSE:CHE/ компанийн зүгээс “Монгол даатгал”ХХК-ийг нэгтгэхийг 2018.04.27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцээд шийдсэн.

Үүнээс хойш уг үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас хойшилсоор өчигдөр Санхүүгийн Зохиуцуулах Хорооноос уг нэгтгэх үйл ажиллагааг нь зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. 

Ингэснээр тус компанийг нэрийг “Монгол даатгал”ХК болгон өөрчлөх, нэмж 63.99 сая ширхэг хувьцаа гарган нэгдэж буй компанийн хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Одоогийн байдлаар Хорго хайрхан /MSE:CHE/ компани нь 135,126 ширхэг энгийн хувьцаатай бөгөөд үүний 81.35% нь “Монгол даатгал”ХХК-ийн мэдэлд байгаа.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MDIC 1993-10-06 64 132 341 1825 (2020-09-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.